1.1 “Иннер спайс” ХХК (цаашид “бид”, “манай” гэх) нь www.innerchild.mn вэб хуудас, онлайн платформ дамжуулан сэтгэл зүйн тусламж үйлчилгээ үзүүлдэг компани юм. Бидний хийгдэж буй контентууд ямар бодлого, зарчим, ёс зүйн хүрээнд хийгдэж буйг танилцуулж байна.
1.2 Хэрэглэгч “www.innerchild.mn”-д бүртгүүлэхээс өмнө энэхүү “Нууцлалын бодлого”-той бүрэн танилцах үүрэгтэй.
1.3 Хэрэв Та “Нууцлалын бодлого”-д заасан нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан тохиолдолд “Нэвтрэх” хэсгийг идэвхжүүлэхгүй байх эрхтэй.
1.4 Энэхүү Нууцлалын бодлогоор зохицуулаагүй харилцааг Монгол Улсын Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулиар зохицуулна.
Бид үйлчилгээгээ үзүүлэхдээ таны тухай нууц мэдээллийг (жишээ нь, таны эрүүл мэнд, арьсны өнгө, бэлгийн чиг хандлага, улс төрийн үзэл бодол гэх мэт) боловсруулахгүй гэдгийг анхаарна уу. Мөн бид танд үйлчилгээгээ үзүүлэхээс бусад зорилгоор таны тестийн хариулт болон/зөвэл шалгалтын тайлангийн аль нэгийг ашиглахгүй, бусад мэдээлэлтэй хослуулахгүй. Таны хариулт, үр дүн маш нууцлагдмал.
2.1 Бидний санал болгож байгаа үйлчилгээг та авахын тулд хувь хүний зарим мэдээллийг бид авч байгаа.
| Өгөгдөл | Шаардлагын тайлбар |
|---|---|
| Цахим шуудангийн (и-мэйл) хаяг | Бүртгэл үүсгэх, өдөр тутмын мэдээлэл илгээж байхад шаардлагатай. |
| Гар утасны дугаар | Таны нэвтрэх хэсгийн аюулгүй байдал, эргэж мэдээлэл өгөх зорилготой. |
| Овог нэр | Сэтгэл зүйн зөвлөгөө, заслын үйлчилгээ авахад ашиглагдана. |
| Төрсөн огноо | Нас биед хүрсэн (+18) настай гэдгийг баталгаажуулах тохиолдолд заавал. |
| Хүйс | Сэтгэл зүйн зөвлөгөөний үйлчилгээ авахад ашиглагдана. |
| Тестийн мэдээлэл | Таны сэтгэл зүйн байдлыг тодорхойлох зорилготой. |
| Хүргэлтийн хаяг | Мерчайнт бүтээгдхүүн хүргүүлэх. Сэтгэл зүйн зөвлөгөө, эмчилгээний үйлчилгээ авах тохиолдолд заавал. |
2.2 Мэдээлэл хариуцагч нь Хэрэглэгчийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах ажиллагаанд Таны хувийн мэдээллийн үнэн зөв, бүрэн бүтэн байдлыг алдагдуулахгүй байх, мэдээллийн аюулгүй байдлыг хангах зарчмуудыг баримтална.
2.3 Таны Google болон Facebook бүртгэлээрээ хуваалцан www.innerchild.mn үйлчилгээнд хэрэглэгчийн бүртгэл үүсгэх болон нэвтрэх боломжтой. Энэ тохиолдолд Google болон Facebook-ийн нууцлалын Data policy нөхцөлийн хүрээнд бидэнтэй хуваалцаж буй мэдээлэл юм.
2.4 Хэрэглэгч өөрт хамааралтай мэдээллийн үнэн зөв байдлыг хариуцах бөгөөд мэдээллийн дутуу эсхүл зөрүүтэй оруулснаас үүдэх эрх зүйн үр дагаврыг бие даан өөрөө хариуцна.
2.5 “Бид таны мэдээллийг хэзээ ч бусдад худалдахгүй, түрээслэхгүй.” Гэхдээ дараах тохиолдолд мэдээлэл хуваалцах болохыг дурдах хэрэгтэй:
3.1 Мэдээлэл хариуцагч Монгол Улсын Компанийн тухай хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан “Иннер спайс” ХХК байна.
3.2 Хэрэглэгч энэхүү Нууцлалын бодлогын нөхцөл, хэрэгжилттэй холбоотой асуудлаар innerchild.insta@gmail.com цахим шуудангаар, санал, хүсэлт, гомдлоо шийдвэрлүүлнэ.
3.3 Хэрэглэгч өөрийн мэдээлэлтэй холбоотой дараах эрхтэй:
3.3.1 Өөрийн мэдээллийг засах эсвэл устгуулах хүсэлт гаргах.
3.3.2 Мэдээлэл цуглуулахыг зогсоохыг шаардах.
3.3.3 Хувийн мэдээллийнхээ хуулбарыг авах.
Таны хувийн өгөгдөл бүхий мэдээллүүд нь таны нэвтрэх хаяг, үндсэн и-мэйл, байрлах компьютерт дамжуулагдаж болон хадгалагдаж болно. Мэдээлэл хариуцагч дор дурдсан нөхцөлөөс бусад хэлбэрээр Хэрэглэгч, Харилцагчийн мэдээллийг боловсруулахгүй, ашиглахгүй.
4.1 Хэрэглэгчийн мэдээллийг нэвтрэх хэсэг үүсгэх хэсэгт ашиглах.
4.2 Зарим тусгай үйлчилгээний мэдээллийг тухайн хүнд л зориулагдсан тест, оношилгооний үр дүн боловсруулахад ашиглах.
4.3 Төлбөр тооцооны зарим мэдээлэл тухай Qpay нууцлалын Data policy нөхцөлийн хүрээнд ашиглагдаж буйг анхаарна уу.
4.4 Нэвтрэх эрхээ бусдад алдсанаас үүдэлтэй Хэрэглэгчийн хуудаст үүссэн аливаа хор, хорилыг Мэдээлэл хариуцагч хариуцахгүй болно. Мэдээлэл хариуцагч нь Хэрэглэгч, Харилцагчийн хандах эрхийг ашиглан мэдээлэлд нэвтрэх боломжгүй болохыг анхааруулж байна.
4.5 Мэдээлэл хариуцагч нь бусад байгууллага, хувь хүний шаардлагаар Хэрэглэгч, Харилцагчийн хувийн мэдээллийг нийтэд ил болгохгүй.
5.1 Хэрэглэгч, Харилцагч нь “innerchild.mn” дах өөрийн хувийн мэдээлэл, компанийн мэдээллийг хэдийд ч өөрчлөх эрхтэй.
5.2 Хэрэглэгч, Харилцагч нь хувийн халдашгүй байх эрхээ хэрэгжүүлэх хүрээнд Мэдээлэл хариуцагчид олгосон цахим зөвшөөрлөө хэдийд ч цуцлах эрхтэй. Цахим зөвшөөрлийг цуцлах хүсэлтийг innerchild.insta@gmail.com хаягаар илгээж, шийдвэрлүүлнэ.
5.3 Хэрэглэгч, Харилцагч цахим зөвшөөрөл цуцлах хүсэлт гаргасан тохиолдолд Хэрэглэгч, Харилцагчийн “Innerchild.mn”-д бүртгэлтэй хаягийг хааж, дахин Таны мэдээллийг цуглуулахгүй, боловсруулахгүй, ашиглахгүй.
5.4 Хэрэв хэрэглэгч өөрийн бүртгэл, мэдээллээ устгахыг хүссэн тохиолдолд innerchild.insta@gmail.com цахим шуудангийн хаягт хүсэлтээ илгээснээр бид ажлын 5 хоногийн дотор системээс бүртгэл, мэдээллийг устгаад мэдэгдэх болно.
5.5 Хэрэглэгч, Харилцагчийн хаягийг хаасан тохиолдолд Хэрэглэгч, Харилцагчийн мэдээллийг “innerchild.insta@gmail.com”-д дуурслэхгүй. innerchild.insta@gmail.com”-д хувийн мэдээллийг энэхүү бодлогод заасан хугацаагаар хадгална.
5.6 Хэрэглэгч, Харилцагчийн хүсэлтээр түүний мэдээлэлд өөрчлөлт оруулах, засах арга хэмжээг зохион байгуулна.
5.7 Кибер халдлага, эрх бүхий албан тушаалтны алдаатай үйл ажиллагаа, эсхүл програм хангамж болон мэдээллийн санд гэмтэл гарсны улмаас Таны хувийн мэдээлэл алдагдсан тохиолдолд Мэдээлэл хариуцагчаас таны бүртгүүлсэн и-мэйл маяг, гар утасны дугаарт нэн даруй мэдэгдэл хүргүүлнэ. Та мэдэгдэлд засах арга хэмжээр заавар, анхааруулгын дагуу авах үүрэгтэй.
6.1 Бид 18 нас хүрээгүй этгээдийн хувийн мэдээллийг санаатайгаар цуглуулдаггүй.
6.2 Хэрэв таны хүүхэд болон асран хамгаалалтад байдаг 18 нас хүрээгүй хүүхэд бидэнд хувийн мэдээллээ өгсөн тухай олж мэдсэн бол бидэнтэй (innerchild.insta@gmail.com) мэдэгдэнэ үү.
6.3 Бид Монгол Улсын Хүүхэд хамгаалын тухай хуулийг мөрддөг болгон ажиллах болно.
6.4 Хүүхэд зүй бус сурталуулаг хийх, оновчгүй үг хэллэг ашиглах, муу үлгэр дуриалал үзүүлэх контентийг бид үйлчилгээндээ хамруулахгүй болно.
6.5 Бид хүүхэд манай мерчиндайз бүтээгдхүүнүүдийг өөрийн хаягаар хүргүүлэх тохиолдолд тухайн мэдээллийг бүртгэнэ.
6.6 Бид 6.5 хүрээнд хийгдэх хүргэлтийн хаягийн хүүхдийн аюулгүй байдлын хамгаалах үүднээс бүртгэлийг ажлын 5 хоног дутам устгах болно.
6.7 Бид мерчиндайз хүргэлтийн үйлчилгээ ажилчидад хүүхэд хамгаалах бодлого, Монгол орны хүүхэд хамгааллын тухай хуулийг мөрдлөг болгон ажиллах болно.
7.1 Бид мэргэжлийн, тодорхой стандартай, шалгуур үзүүлэлт сайтай тест, сорилыг боловсруулж ашиглана.
7.2 Мэргэжлийн сэтгэл судлаачдын бар тухайн тестыг боловсруулж оруулсан болно.
7.3 Сэтгэл зүйн энгийн сорил нь сэтгэцийн эмчийн үзлэг, сэтгэцийн байдлыг бүрэн тодорхойлохгүй.
7.4 Сэтгэл зүйн тест нь хувь хүний нөөц, сэтгэл хөдлөл, зан төлөвийг танин мэдүүлэх зорилготой.
7.5 Сэтгэл зүйн тестын үр дүн тухайн хүнийхүвийн мэдээлэлд 15 хоног хадгалагдана.
8.1 “Иннер спайс” ХХК нь Нууцлалын бодлого өөрчлөлт оруулах эрхтэй ба Нууцлалын бодлогод өөрчлөлт оруулсан тухай бүрд “innerchild.mn”-д нээлттэй нийтлэх бөгөөд Хэрэглэгч, Харилцагч нь уншиж танилцах үүрэг хүлээнэ.
8.2 Нууцлалын бодлогод өөрчлөлт орсон тохиолдолд тухайн өөрчлөлтийг Хэрэглэгч, Харилцагчдад мэдэгдсэн цагаас эхлэн “innerchild.mn” платформд хэрэгжиж эхэлнэ.
9.1 Хэрэв Танд энэхүү Нууцлалын бодлоготой холбоотой асуулт байвал бидэнтэй холбогдоно уу.